“Тойрогт нэр дэвших хүмүүс дундаа нэг л сурталчилгааны самбартай байна”

2023-06-08

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төсөлд тойрог бүрд нэр дэвшигчийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбартай байх, нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ хандив, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох, нийгмийн төлөөллийн оролцоог бүрэн хангах, жагсаалтаар нэр дэвшигчдийн сурталчилгааг нам эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага явуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг цахимаар хоёр удаа нягтлан шалгах зэрэг асуудлыг тусгасан байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Сонгуулийн зардал 40 гаруй хувиар буурах боломжтой. Ухуулагчийн болон самбарын зардлыг бууруулж байгаа.

Тойрогт нэр дэвшиж байгаа нэр дэвшигч нар нэг л самбартай байна. 10 хүн, 30 хүн байна уу хамаагүй нэг л самбар дээр мэдээллүүдээ оруулна” гэлээ.

Холбоотой мэдээ