ЭЦА: Б.Идэр-Одыг койнтой холбоотойгоор эрүүгийн хэрэгт татан шалгаж байна, интерполоор эрэн сурвалжилж байгаа нь үнэн

2023-06-07

Б.Идэр-Одыг койнтой холбоотойгоор эрүүгийн хэрэгт татан шалган, улмаар интерполоор эрэн сурвалжилж байгаа нь үнэн гэж ЭЦА-наас мэдэгдэв.

Энэ оны хоёрдугаар сард Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг гарч койн гаргаж, хөрөнгө татан төвлөрүүлсэн хүмүүстэй холбоотой шалгалтын ажлыг эхлүүлжээ. Нийт 26 этгээдийн үйл ажиллагааг шалгаж, хоёр этгээдийг яллагдагчаар татсан байна.

Зургаан койн гаргасан этгээдүүдийн 839 сая төгрөгийг иргэдэд буцаан олгосон байна.

Харин Б.Идэр-Одыг койны хэрэгтэй холбогдуулан эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа бөгөөд 2022 оны 3-р сард Монгол Улсаас гарсан тул интерполын хөх буланд зар мэдээллийг тавьжээ. “Тухайн этгээдийг хаана байгааг тогтоохоор ажиллаж байна. Б.Идэр-Одыг эрэн сурвалжилж байгаа нь бодитой” гэлээ.

Холбоотой мэдээ