60 жилийн өмнө ширгэсэн Цойцон нуур сэргэж, усны шувууд иржээ

Хөвсгөл аймагт Дархадын хотгорын цөлжилтийг багасгах, Рэнчинлхүмбэ сумын Цойцон нуурыг нөхөн сэргээх зорилготой төслийг хэрэгжүүлж буй. Тэгвэл уг төсөл үр дүнгээ өгч Цойцон нуур устай болж, усны шувууд иржээ.
1960-аад онд их хэмжээний үер болсны улмаас Цойцон нуурыг тэжээдэг голын голдирол алдагдаж, ширгэсэн билээ. Хожим Орос болон Монголын эрдэмтэд Цойцон нуурыг эргэн сэргэх 70 хувийн боломжтой гэсэн дүгнэлт гаргасан байдаг.
Улмаар уг нуурыг сэргээх төслийг хэрэгжүүлэхээр 2021 оны улсын төсөвт 800 сая төгрөгийг тусгаж, гүйцэтгэгчээр “Престиж инженеринг” ХХК шалгаран ажлаа эхлүүлсэн юм. Энэ хүрээнд өнгөрсөн зун төслийн багийнхан ажлынхаа 90 гаруй хувийг амжилттай гүйцэтгэж, өнгөрсөн наймдугаар сараас Цойцон нуурын ай сав усаар тэжээгдэн сэргэж эхэлсэн байна.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn