
МАН-ын бүлгийн хурлаас гарсан шийдвэрийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.
Тэрбээр “Ямар хуулийн төслүүдээ энэ хаврын чуулганаар буюу наадмаас өмнө хэлэлцэж, батлах талаар ярилцсан. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зургадугаар сарын 23-нд батлах учиртай. Хуулийг хэлэлцэж эхэлнэ гэж ярилцлаа. Мөн Улс төрийн намын тухай хуулийг ойрын өдрүүдэд хэлэлцэхээр тохирлоо. Цалин, тэтгэвэр, зарим төрлийн халамжийг нэмэхтэй холбогдуулсан төсвийн тодотголыг Засгийн газраас энэ Лхагва гарагт өргөн барина.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэнэ” гэлээ.