ЭЦА-аас Боловсролын зээлийн сангийн үе үеийн захирлуудын гэрт нэгжлэг хийхээр болжээ

2023-06-05

2016 оноос хойш Боловсролын зээлийн сангийн захирлаар ажиллаж байсан болон ажиллаж буй хүмүүсийн гэрт өнөөдөр ЭЦА-наас нэгжлэг хийхээр болжээ.

Тодруулбал, 2016-2019 онуудад гурван удаа Боловсролын зээлийн сангийн захирлаар ажилласан П.Лхагвасүрэн, 2019-2020 онд тус сангийн захирлаар ажилласан М.Ариунжаргал, 2020 оны гуравдугаар сараас 2022 оны хоёрдугаар сар хүртэл захирлаар ажилласан Ж.Ариунболд, өдгөө даргаар нь ажиллаж буй Д.Гарди нарын гэрт нь нэгжлэг хийх юм байна.

Эх сурвалж: Zarig.mn

Холбоотой мэдээ