“The Hu” хамтлаг Европ, Латин Америкт аялан тоглоно

2023-06-02
“The Hu” хамтлаг өчигдөр Монголдоо хоёр дахь удаагаа тоглолтоо хийлээ. Тэд зургадугаар сарын 3-наас Европ, Латин Америк дахь аялан тоглолтоо эхлүүлэхээр болжээ. Хамтлагийн залуус Монголд зургадугаар сарын 1-4-ний хооронд зохион байгуулах “Power expo & Fest” наадмын тайзнаа тоглосон. Тэд эх орондоо байх хугацаандаа гурав дахь цомгийнхоо ажилдаа орж, их л завгүй байсан.

Хамтлагийн залуус 2023 оны зургадугаар сарын 17-нд хүнд металл рок хөгжмийн “Hellfest” фестивальд оролцох гэнэ. “The Hu” хамтлагийнхан “Rumble of Thunder” нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт “Учиртай гурав”, “Шихихутаг”, “Татар дайчин”, “Хар аянга”, “Байгаль эх” гэх мэт нийт 13 дуу багтсан.

Хамтлагийн залуус 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголын амжилттай хамтлаг билээ.

Холбоотой мэдээ