
ХНХ-ын сайд Х.Булгантуяа:
Хүүхдийн мөнгийг нөхөж олгохтой холбогдуулан хүсэлт гаргах журам гаргаж, аль болох цахим, энгийн байдлаар зохион байгуулна. Хэрэв хүсвэл иргэн хүүхдийн мөнгөнөөс татгалзаж болно. Татгалзвал автоматаар хүүхдийн төлөө фонд руу хандив болж орно.
Төрийн болон орон нутгийн өмчийн харьяа амралт, сувиллууд байдаг. Найрамдал зуслан дээрх эрхийн бичиг нь маш хурдан дуусаж байна гэнэ. Төрийн харьяа амралт, сувиллыг хүүхдийн зуслан болгон ашиглана.