
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийвэрийг танилцуулж байна.
“2022 оны намар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй болж, гадаад өрийн дарамт тулгамдсан. Иймд валютын нөөц нэмэгдүүлэх, экспортын биет бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх бодлого барьж ажилласан. Үр дүнд нь 2023 оны нэгдүгээр улирлын төсвийн орлого даван биелсэн. Эхний дөрвөн сард эдийн засаг 7.9 хувийн өсөлттэй гарсан” гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.
Үргэлжлүүлэн Сангийн сайд Б.Жавхлан:
Энэ бол сонгуулийн шоу биш. Энэ бол гарч ирж буй хамгийн анхны боломж. Цаг үеэ олсон, зайлшгүй боломжоо зориулан цалин, тэтгэвэр, зарим төрлийн халамжийг нэмж байна.
- 986 тэрбумаар 217 мянган төрийн алба хаагчдын суурь цалинг нэмнэ.
- 394.6 тэрбумаар 496 мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийн зөрүүг арилгаж, нийт тэтгэвэр авагсдын тэтгэврийг 10 хувиар нэмнэ.
- 167.2 тэрбумаар хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоход зарцуулна.
- 90 тэрбумаар зорилтот бүлгийн тэтгэмж, халамжийг нэмэгдүүлнэ.