
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
Жагсаалтад нэр муутай хүмүүсийг оруулж ирж байгаа нам шууд ялагдах ёстой. Хоёр сонгууль дээр ялагдаад тэр нам дүгнэлт хийнэ. 30 жилийн хугацаанд явж ирсэн авлигал, ашиг сонирхолтой холбоотой асуудла 152 байсан бол хоёр дахин багасах байсан.
Гэхдээ зөвшилцлийн үндсэн дээр 126-аар эцсийн хэлэлцүүлэг хийгдэж байна.
ҮХНӨ-ийг хийснээр нэг нам илэрхий давамгайлж ялахгүйгээр, зөвшилцлийн ардчилал руу орно.
Бодлогын нам төлөвшихөд чухал үүрэг оруулна.
Хэдийгээр 152-оор биш ч гэсэн 78,48-иар шийдэгдвэл авлигагүй, ашиг сонирхлоос ангид шинэ 30 жил эхлэх суурь реформ болно.