Т.Доржханд: Гурван намын удирдлагууд ярилцаад, гишүүдийн тоог 126 байхаар тогтсон

2023-05-31

УИХ-ын гишүүн ҮХНӨ-ийн талаарх мэдээллийг өгөв.

Тэрээр “Өөрчлөлтийг нийгэм, эдийн засаг, гадаад байдлын хүнд үед л хийгддэг. Амаргүй зөвшилцлийг шаардаж байна. Иргэдтэйгээ хийх уулзалтаас гадна улс төрийн намуудын зөвшилцөл чухал байна. ХҮН нам анх 152 гишүүнтэй, тогтолцоо нь 50, 50 байна гэсэн хатуу байр суурьтай байсан.

Нэгдүгээр хэлэлцүүлгийн дараа гишүүдийн тоог буулгах саналтай байсан.

АН 60, 40 харьцаатай байгаад 126 гишүүдтэй байна гэсан санал гаргасан.

Өчигдөр улс төрийн намуудын удирдлага уулзаж ярилцаад, 78,48 харьцаан дээр тогтсон.

АН-ын 60,40 гэсэн харьцаа үлдэж байгаа гэсэн үг.

2024 оны сонгуульд авлига авдаггүй, жигшдэг, шал өөр шинэ үеийн улс төрчид орж ирэх боломжтой болно. Үр дүнд нь популизмаас татгалзаж, том төслүүдээ явуулж эхэлнэ” гэлээ.

Холбоотой мэдээ