
Шүүхийн Ерөнхий газраас нүүрсний гэх тодотголтой хэргийн талаар мэдээлэл өгөв.
ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа “Нүүрсний гэх тодотголтой хэргээс нэг нь ч Монгол Улсын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдрийн байдлаар шилжиж ирээгүй. Нүүрсний хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа. Харин тус хэрэгтэй холбоотойгоор прокурорын саналаар шүүхээс нэр бүхий 23 хүнд хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хэрэг шүүхэд шилжиж ирээгүй. Харин прокурорын саналаар нэр бүхий төрийн өндөр албан тушаалтанд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа.
Авлига албан тушаал, төрийн өндөр албан тушаалтантай холбоотой болон нүүрсний, сангийн гэх хэрэг шүүхэд шилжин ирсэн тохиолдолд нээлттэй мэдээлэл өгөх болно гэсэн юм” гэлээ.