С.Бямбацогт: Улс төрчдийн хүүхдүүд, хамаарал бүхий хүмүүс тэтгэлгээр сурч болно. Энэ бол хүний эрх

2023-05-26
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт ИНЕГ-аас өмнө нь олгож ирсэн сургалтын тэтгэлгийн талаар мэдээлэл өгөв. ИНЕГ-ын зардлаар 2005-2022 онд гадаадад нийт 367 хүн суралцаж, нийт 1 сая 376 мянган ам.доллар зарцуулжээ. ИНЕГ-ын зардлаар сурсан ч сургуулиа төгсөөгүй 11 хүнээр сургалтын төлбөрийг нь буцаан төлүүлэх бол төгссөн ч ажиллахгүй байгаа 63 төгсөгч байгаа гэв.
Тэрбээр “ИНЕГ-ын зардлаар суралцсан ч төгсөөгүй буюу сургалтын гэрээ цуцлагдсан 11 хүний сургалтын төлбөрийг буцаан төлүүлэх ёстой .  Гэрээний үүргээ зөрчсөн хүмүүсээр төлбөрийг нь төлүүлэх ажил хийгдэж байгаа.  ИНЕГ-ын тэтгэлгийн журмыг тухайн үеийн дарга нар үзэмжээрээ баталдаг байсныг болиулж журмын сайд батална. Ингэхдээ ил тод зохион байгуулахаар журмыг батална.
Тэтгэлгээр суралцсан ч ажиллахгүй байгаа 63 төгсөгч бий. Ажлын байр хүрэлцээгүй байгаа учраас тэд ажиллахгүй байгаа юм гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй.
Ер нь улс төрч нарын хамаарал бүхий хүмүүс тус тэтгэлгээр суралцаж болохгүй гэсэн юм байхгүй. Гол нь гэрээний үүрэг, журмаа биелүүлэх хэрэгтэй. Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх. Улс төрчийн хүүхэд гэхээр эрх нь хязгаарлагдах ёсгүй” хэмээн ярилаа.

Холбоотой мэдээ