Засгийн газрын “Шилэн” ажиллагааны хүрээнд өнөөдрийн/2023.05.26/ байдлаар 25 тусгай сангаас 14 сангийн мэдээлэл нээлттэй болоод байна. Тэдний нэг болох Кино урлагийг дэмжих сан нь 2023 онд нийт 11 хуулийн этгээдэд нэг тэрбум төгрөг олгожээ.
Тус сан нь кино бүтээх үйл ажиллагааг төрөөс дэмжих зорилгоор 2022 онд байгуулагдсан.
Тэгвэл жүжигчин Г.Ундармаагийн “Ю тийм” ХХК тус сангаас Амира олон ангит хүүхэлдэйн киноны төслөөр 240 сая төгрөгийн эргэн төлөлтгүй санхүүжилт авчээ.