Нүүр
Цаг үе
Улс төр
Байгаль орчин
Хэл,соёл
Made in mongolia
Нүүр
Цаг үе
Улс төр
Байгаль орчин
Хэл,соёл
Made in mongolia
“С.Баярцогтын хэргийг шийдвэрлэхдээ хүчингүй хууль хэрэглэсэн” шүүгч нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ
admin
2023-05-25
Share
Tweet
Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, тус шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн нарт холбогдох сахилгын хэргийг Шүүхийн сахилгын хороо өчигдөр хэлэлцлээ.
Тэднийг “…С.Баярцогтын хэргийг шийдвэрлэхдээ хүчингүй хууль хэрэглэсэн” гэх агуулга бүхий өргөдлийг иргэн Г.Батбаяр 2022 оны арванхоёрдугаар сарын 6-нд АТГ-т гаргажээ. АТГ энэ гомдлыг хянаад 14-ний өдөр Шүүхийн сахилгын хороо руу шилжүүлсэн байдаг.
Харин тус хороо өчигдрийн хурлаараа хэлэлцээд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112.1.2-т заасны дагуу “…Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” шийдвэрийг гаргасан байна.
Share
Tweet
Холбоотой
мэдээ
Онцлох мэдээ
Өмнөговь аймгийн газрын албаны даргын хэргийг прокурорт шилжүүлжээ
2024-03-29
И Монголиад эрүүл мэндийн 7 үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн болжээ
2024-03-27
МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирлаар Г.Гэрэлийг томилов
2024-03-26