Орос, Беларусийн таеквондочдыг ДАШТ-д “төвийг сахисан” статусаар оролцуулна

Дэлхийн таеквондогийн нэгдсэн холбооны албан ёсны сайт өчигдөр мэдээлснээр, тус холбоо удахгүй Азербайжаны нийслэл Бакуд болох таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Орос, Беларусийн 23 тамирчныг “төвийг сахисан” байдлаар оролцуулахыг эхний ээлжид зөвшөөрлөө.

Дөрөвдүгээр сарын 3-нд Дэлхийн таеквондогийн холбооны зөвлөлөөс тогтоосон гурван үе шаттай баталгаажуулалтын үйл явц дууссаны дараа 23 тамирчин бие даасан “төвийг сахисан” тамирчнаар өрсөлдөх эрх авсан. Баку хотод очсоны дараа тэд заалтуудыг дагаж мөрдөх тухай мэдэгдэлд гарын үсэг зурах шаардлагатай талаар мэдэгдэлд дурджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, тэмцээнд оролцох зөвшөөрөл авсан 23 тамирчны 9 нь Беларусь, 14 нь Оросын тамирчин юм. Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 4-ныг хүртэл Баку хотод болно.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn