Ч.Хүрэлбаатар: Эдийн засаг өсөж цар тахлын өмнөх үед хүрлээ

2023-05-24

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал болон шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэж буй төсөл арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улсын эдийн засаг энэ оны нэгдүгээр улиралд 7.9 хувиар өссөн байна. Түүнчлэн манай улсын валютын нөөц тогтвортой өсөж байна. Эдийн засгийн өсөлт гадаад эрэлтээс бий болж байгаа. Манай улсын экспорт тасралтгүй нэмэгдэж байна. Нүүрс олборлолтын хэмжээ 3.3 дахин өссөн. Мөн Оюутолгой төлөвлөж байсаанаас 43 хувиар илүү үйлчдвэрлэл хийж байна.

Эдийн засгийн өсөлтийг цар тахлын өмнөх хэмжээнд хүргэнэ гэдгийг энэ Засгийн газар мэдэгдэж байсан. Одоогийн байдлаар нийт гурван салбараас бусад нь тахлын өмнөх үеийн хэмжээнд очсон байна. Тус гурван салбар бол уул уурхай, тээвэр, барилга байна. Гэхдээ ойрын хугацаанд хөл хорионы өмнөх үеийнтэй ижил болно гэж бодож байна. Гэсэн хэдий ч хөдөө аж ахуйн салбарын өсөлт -5.1 хувь байна. Дотоодын эрэлт өөрчлөлтгүй байна.

Шинэ сэргэлтийн бодлогын 18 төсөл энэ онд хэрэгжиж дуусах учиртай. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шинэ сэргэлтийн бодлогод төслүүдийг эрчимжүүлж, хэрэгжилтийг хангах үүргийг өглөө” гэв.

Холбоотой мэдээ