О.Сийлэгмааг буцаан ажилд нь томилохоор болжээ

2023-05-24

БЗС-гийн зээл, тэтгэлэг журам зөрчин олгогдож байгаа талаар тус сангийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа нь олон нийтэд Боловсролын зээлийн сангийн талаар өнгөрсөн 2022 оны 10 дугаар сараас эхлэн шүгэл үлээсэн билээ.
Түүнийг БЗС-нл ажиллаж байхад нь орон тооны цомхотгол нэрээр 2022 оны есдүгээр сард ажлаас нь чөлөөлсөн юм.

О.Сийлэгмаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би Боловсролын зээлийн санд ажиллаж байхдаа аудитын дүгнэлтээр ийм айхтар зөрчлүүд байгаад байна гэж өнгөрсөн оны 05, 07 дугаар сард хэлж байсан. Итгэхгүй бол сайд та вайбэраа нэг шалгаарай. Миний өгсөн тайлан мэдээг ч харж болно. Мөн ийм олон  хууль зөрчсөн асуудлууд байна гэж БШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга н.Цэдэвсүрэнд хүртэл хандсан. Албан ёсоор удаа дараа хандаад байхад яамны сайд, дарга нар нь өөрсдөө ил гаргахыг хүсээгүй хав дараад байсан нь нууц биш. Боловсролын зээлийг олгохдоо нэр нь огт орж ирээгүй хүнд хүртэл мөнгө шилжүүлсэн байсан. Энэ бүх “жонхуу”-г Гарди л хийсэн байх. Сайд нарынхаа захиалгаар Гарди өнөөдрийг хүртэл будлианыг хутгалцсан гэж харддаг. Бүхэл бүтэн хоёр жилийн зөрчлийг илрүүлчихээд байхад Л.Энх-Амгалан сайд өөрөө мэдэж байж, ил гаргахгүй явсаар намайг 2022 оны 09 дүгээр сарын 12-нд бүтцийн өөрчлөлтөөр ажлаас халсан” гэж дурьдаж байсан юм.

Тэгвэл О.Сийлэгмааг ажилд нь буцаан томилох үүргийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Холбоотой мэдээ