
Засгийн газрын Шилэн ажиллагааны хүрээнд БЗС, НДС зэрэг нийт 25 тусгай сан байдгаас есийнх нь мэдээлэл ил тод болоод буй.
Улмаар АН-ын дарга асан С.Эрдэнийн ээж хүүгээ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхад Нийгмийн Даатгалын сангаас 4.1 тэрбум төгрөгийн тендер авчээ. Харин АН-ын дарга асан С.Эрдэнэ дараах тайлбарыг өгөв.
Тэрээр “Манай ээжийн Их тамир амралт 1999 оноос хойш 24 жил “Халамжийн сан”-тай гэрээтэй ажиллаж байна. Жил бүр тендерт оролцож эрхээ авдаг.
Ахмадын тухай хуулиар зохицуулагддаг ахмадын амралтын үйл ажиллагааг ээж минь хуулийн дагуу зохих хууль дүрмийн хүрээнд тендер шалгаруулалтанд нь тэнцэн, олон жил тогтвортой маш бага зардлаар ажил үйлчилгээ үзүүлж ирсэн. Намайг харлуулах гүтгэх гээд ээжийн минь ажлыг бүү үгүйсгэ” гэжээ.