Орхон аймагт төрийн үйлчилгээний “Цахим төв” албан ёсоор нээлтээ хийлээ

2023-05-10

Орхон аймаг, Эрдэнэт хотод төрийн үйлчилгээний Цахим төв  өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Иргэдэд төрийн үйлчилгээг түргэн, шуурхай чирэгдэлгүй хүргэх зорилтын хүрээнд өмнө нь ажиллаж байсан Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг орон нутгийн санхүүжилтээр Цахим төв болгон шинэчлэн засварлаж ийн ашиглалтад орууллаа.

Цахим төв”-д төрийн үйлчилгээний E-Mongoliaтөхөөрөмж,   цахим үйлчилгээний нэгдсэн ХУР-ДАН системийн  төхөөрөмж, төлбөр тооцооны ГЭРЭГЭболон Улсын бүртгэлийн үйлчилгээ авах цахим төхөөрөмжийг байршуулсан байна.

Эдгээр цахим төхөөрөмжээс иргэн хуулийн этгээд215 төрлийн лавлагаа, тодорхойлолт мэдээллийг 24 цагаар авах боломжтой юм.

Тухайлбал, төрийн үйлчилгээний ТҮЦмашинаар иргэнхуулийн этгээдийн 16 төрлийн 37 үйлчилгээ, E-Mongolia Цахим үйлчилгээний нэгдсэн ХУР-ДАН системээс иргэн, хуулийн этгээдийн 73 төрлийнүйлчилгээг, Улсын бүртгэлийн хэлтсийн киоск машинаар9 төрлийн 72 үйлчилгээг авах боломжтой.
      Мөн ХААН банкны АТМ болон киоск машин, Төрийнбанкний АТМ, төлбөр тооцооны киоск машинаар Төрийнүйлчилгээ, үүрэн холбоо, авто тээвэр гэх мэт 5 төрлийн 33 үйлчилгээг цахимаар хүргэнэ.

Орхон аймаг төрийн үйлчилгээг олон шат дамжлагагүй хүнд сурталгүй иргэд олон нийтэд түргэн шуурхай хүргэх чиглэлээр Баян-Өндөр, Жаргалант сумдад E-Mongolia төвийг 2021 оноос ажиллуулж эхэлсэн. Мөн орон нутгийн онцлогт тохируулан аймгийн ИТХ-аар “Цахим Эрдэнэт-1” хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна.

Ийн орон нутгуудаас анхлан  төрийн үйлчилгээний “Цахим төв”-ийг албан ёсоор нээлээ.

Холбоотой мэдээ