
Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен өчигдөр Киевт айлчилж, Украины ерөнхийлөгч Зеленскийтэй хэлэлцээ хийв. Хэлэлцээний дараа болсон хэвлэлийн бага хурал дээр Урсула фон дер Лейен хэлэхдээ, Украинд сум нийлүүлэх нь Европын Холбооны нэн тэргүүний чиглэл хэвээр байх болно гэж онцолжээ.
Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен болон Украины Ерөнхийлөгч Зеленский нарын хамтарсан хэвлэлийн бага хурал маш богино хугацаатай буюу 30 минут ч хүрсэнгүй. Урсула фон дер Лейен Европын холбоо Оросын эсрэг хоригоо улам нэмэгдүүлэх тухай хэлсэн гэж мэдээлжээ.
Мөн Урсула фон дер Лейен, Европын холбоо одоогоор Украинд сум нийлүүлэх гурван сувгийг судалж байна. Нэгд, Европын холбооны гишүүн орнуудын нөөцөөс Украинд сум нийлүүлэх, хоёрт 155, 152 мм-ийн калибрын сум худалдан авахад Украинд нэг тэрбум евро хуваарилах, гуравт, Украины хэрэгцээг хангахын тулд гишүүн орнуудын сум үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гэж онцолсон байна.