Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг буцаан олгоно гэнэ үү, арай үгүй байлгүй дээ

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай тогтоолын төсөл өргөн барьжээ.

Тэрбээр уг тогтоолын төсөлд “Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээмжтэй хуваарилах, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналт оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн иргэдийн эзэмшиж байсан 1072 хувьцааг бүтнээр нь буюу хэсэгчлэн худалдаж авч тус компанид төвлөрүүлсэн хувьцааг иргэдэд буцаан эзэмшүүлэх, иргэдийн эзэмшилд байсан хувьцааг худалдан авахтай холбоотой гарсан зардлыг иргэдэд буцаан эзэмшүүлж байгаа хувьцааны ногдол ашгаас суутгах замаар улсын төсөв болон хувь иргэнд эдийн засгийн ямар нэгэн дарамтгүйгээр шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасугай” гэж дурджээ.

АН-ынхан Засгийн эрх барьж байхдаа санал авахын тулд нэг хэсэг хувьцааг нь 2016 онд иргэдээс 300 мянгаар худалдаж авсан. Одоо дахиад сонгуулийн өмнө уг хувьцааг нь буцаан өгөх юм гэнэ. Үүнийг нь эрх баригчид арай дэмжихгүй байлгүй дээ. Бусад хувьцаанаасаа зараагүй иргэдээ яах юм. Ш.Адьшаад өөр санаачилчихмаар олигтой юм олдоогүй юм байх даа.

Уг нь Эрдэнэс-Тавантолгойн 1072 хувьцаагүй хүүхдүүдээ хувьцаатай болгох, тэр хувьцааны ногдол ашгийг жил бүр олгох төслүүд санаачилсан бол дэмжинэ дээ.

 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn