Нүүрсний хэрэгтнүүд 12 сая ам.доллар АНУ, БНСУ руу гаргасан, хахуульд 13.8 тэрбум төгрөг авсан гэдэг тоонууд авцалдахгүй байна

2023-05-10

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссор Н.Тэмүүлэнгийн хэвлэлд өгсөн мэдээллээр Нүүрсний гэх хэргийн мөрдөх шалгах ажиллагааны явцад 13,8 тэрбум төгрөгийг албан тушаалтнууд хахууль хэлбэрээр авсан байж болзошгүй нь тогтоогджээ.  Энэ тоог АТГ-ын дарга нар аль хэдийнээс л хэлж байгаа.

Гэтэл дахиад 5,3 сая ам.долларыг АНУ руу, БНСУ руу 6 орчим сая ам.долларыг шилжүүлсэн бөгөөд 2 орчим сая ам.доллар нь Монгол Улс руу эргэн орж ирсэн гэнэ. 

Харин үлдсэн мөнгө нь хаана байгаа нь тогтоогдохгүй байгаа учраас энэ мөнгийг байгаа газрыг илрүүлэхээр БНСУ-ын Ерөнхий Прокурорын газартай АТГ хамтран ажиллаж байгаа аж.

Мөн нүүрсний гэх хэрэгт холбогдсон “ Эрдэнэс Таван толгой” ХК-ийн албан тушаалтанд Казахстан улсад их хэмжээний нуугдмал хөрөнгө байгааг тогтоосон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Гэхдээ хахууль 13.8 тэрбум төгрөг гэсэн мөртлөө энэ их сая ам.доллар гэхээр нэг л үнэмшилгүй. Учир нь ам.долларын ханш 3400 гарантай байгаагаар тооцвол энд өгүүлэгдэж буй ам.долларыг монгол төгрөгт хөрвүүлбэл бараг 40 тэрбум төгрөг болж байна. 40 гаруй тэрбум дээр дээрх 13.8 иэрбумыг нэмээд бас дахин үлдсэн мөнгө байгаа гэж ойлгох хүмүүс олон байна.

Тиймээс ийнхүү авцалдахгүй тоонууд байгааг тайлбарлах ёстой байх.

Эх сурвалж: АТГ

Холбоотой мэдээ