Төв Азийн орнуудын ерөнхийлөгч нар Хятадад айлчилна

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин, Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар Төв Азийн дөрвөн орны удирдагчид БНХАУ-д айлчлах гэж байгааг өнөөдөр мэдэгдлээ.
Казахстаны ерөнхийлөгч Касым Жормат Токаев, Киргизийн ерөнхийлөгч Садыр Нургожоевич Жапаров, Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмон, Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёев нар 5 дугаар сарын 16-20-ны хооронд Хятад улсад төрийн айлчлал хийнэ гэлээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn