“Icetop” хамтлагийн дуучин С.Чулуунбаяр буюу Кобиг хар тамхи хэрэглэсэн гэх хэрэгт буруутган шалгаж байсан юм. Түүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7-1-т зааснаар буруутган шалгаж түүнийг гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ял оноожээ. Ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.