Тэрбээр “Новороссия Андууд” ТББ-аас Батлан Хамгаалах Яаманд Ялалтын баярын арга хэмжээг хамтран зохион байгуулах хүсэлт тавьсан. Бид татгалзсан. Энэ арга хэмжээнд Батлан Хамгаалах Яам, Засгийн Газраас ямар ч оролцоо байхгүй. Энэ арга хэмжээнд бэлтгэл чөлөөнд байгаа офицер ахлагч нар цөөн тоогоор оролцсон юм билээ. Эдгээр хүмүүс бол төрийн байгууллагад ажилладаггүй.
“Ерөнхийлөгчийг гадаадад явж байхад нь Засгийн Газар Оросыг дэмжсэн жагсаалд оролцлоо” гэх зэрэг сошиалаар барьцгүй, худал мэдээллийг түгээж байгаа нь зохимжгүй. Иргэд эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх нь чөлөөтэй. Зэвсэгт Хүчний Жанжин Штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим ч өчигдрийн арга хэмжээнд оролцоогүй. Хувийн хөгжимтэй хүмүүс очсон байсан. 5-р сарын 9-нд бид дэлхийн 2-р дайны ялалтыг хүндэтгэж, цэцэг өргөнө” гэж мэдэгдлээ.