УИХ-ын гишүүдийг 152 болгож нэмэгдүүлэхийг эсэргүүцэж Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

Худалдаа эрхлэгдчийн төлөөлөл УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож нэмэгдүүлэхийг эсэргүүцэж буй талаараа мэдээлэв. Улмаар игэн С.Мишгээ УИХ-ын гишүүдийг 152 болгож нэмэгдүүлэхийг эсэргүүцэж Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ. Мөн тэрбээр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дарга Г.Занданшатар, ЕТГ-ын дарга Я.Содбаатар нарыг ҮХНӨ-ийг дэмжиж байгаа эсэх асуудлаар иргэдийн төлөөлөлтэй биечлэн уулзахыг шаардаж байгаа аж.

Тэдний төлөөлөл “УИХ-ын гишүүдийг 152 болгож нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байна. УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлыг арилга. Тэгвэл 300 ч болгож болно. 76 хулгайчаас нэр цэвэр хүн байвал гараад ир. Олон хулгайчтай тэмцэх үү, цөөхөн хулгайчтай тэмцэх үү. Гишүүдийн тоо нэмэгдвэл хамгийн эхлээд татвар нэмэгдэнэ.

Бид бол жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл. Бид 10 хувийн хүүтэй зээл авах гээд ч бүтэхгүй байхад УИХ-ын гишүүд хамгийн бага хүүтэй зээл, тусламжийг мэдээлэлд ойроороо далимдуулан зусалж байна. Тэд нар бидний боломжийг хулгайлж байна

Эх орноо гэсэн сэтгэл байхгүй учраас хэд ч болсон бидний амьдрал өөрчлөгдөхгүй. Халдашгүй эрхтэй болохын тулд яаж улайрч, тэмцэж байна. Тогтолцоо л яриад, тогтолцоог өөрчилчихвөл бүх зүйл сайхан болно гээд байна. Ц.Нямдорж гуай тогтолцоондоо биш, хүндээ байгаа гэж хэлсэн. Ийм л байна” хэмээн ярилаа.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn