Усанд сэлэлтийн өсвөр үе, залуучуудын Улсын аваргын тэмцээнд 15 настай хүү 14 зайд уралдаж 14 алтан медаль хүртлээ

Өнгөрсөн долоо хоногт Орхон аймагт усанд сэлэлтийн өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. “Сэлэм загас” клубийн тамирчин, “Орчлон” сургуулийн сурагч ОУХМ Энхтөрийн Эрхэс тус тэмцээнд 14 зайд уралдаж 14 алтан медаль хүртлээ.

15 настай Э.Эрхэс хүү Эрдэнэтийн усан замд 100 метрийн араар даллах сэлэлтээр 57.48 секунд, 200 метрийн араар даллах сэлэлтээр 2:11.08 секундын амжилтаар Монгол улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон.

Энэ бол үнэхээр хосгүй амжилт хэмээн усан спортынхон ярьж байна

Эх сурвалж: MGL SPORT


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn