Монголын шилдэг уран зургууд Орхон аймгийн театрт дэлгэгдэнэ

“Монголын урлагийн хосгүй бүтээлүүд” тусгай үзэсгэлэнг Орхон аймагт тавдугаар сарын 10-15-ны хооронд Хүүхэд, залуучуудын театрт нээх нь ээ.

Соёлын Сэргэлт-2023 аяны хүрээнд дээрх үзэсгэлэнг нээх бөгөөд Монголын хосгүй үнэт бүтээлүүд болох Ардын зураач Ү. Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч”, Ардын зураач Г.Одонгийн “Ажлын дараа”, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын Зураач, Төрийн Соёрхолт Н.Цүлтэмийн “Талын айл” болон та бүхний сайн мэдэх Ардын зураач, Төрийн хошой шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн О.Цэвэгжавын “Эмнэг сургагч”, Д.Амгалан “Жаахан шаргын нутаг”, Ё.Өлзийхутаг “Эх нутгийн эзэд” зэрэг Монголын дүрслэх урлагийн 30 орчим сор бүтээлийг дээжлэн хүргэх ажээ.

Монголын уран зургийн галерей нь соёл урлагийн үйлчилгээг хөдөө орон нутагт хүртээмжтэй түгээх, соёлын өвийг сурталчилах, ард иргэдийг урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх зорилгоор энэхүү соёлын арга хэмжээг зохион байгуулж буй аж. Энэ үеэр мөн олон нийт рүү хандсан урлаг, соён гэгээрлийн лекц, чадавхижуулах сургалтууд зохион байгуулна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn