Х.Нямбаатар: Төсвийг 76 тойрогт жигд хуваарилж ирснээс болоод нэг ч том төсөл хэрэгжүүлээгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Монгол Улсын Үндсэн хууль шинэ Үндсэн хуулиа баталснаас хойших 33 жилийн хугацаанд эдийн засаг бараг 300 дахин өссөн хэдий ч ядуурлын хувь хэмжээ тав, зургаахан хувиар өөрчлөгдсөн.

Мажоритар тогтолцооны алдаа өнгөрсөн жилүүдийн эдийн засгийн хэдхэн суурь үзүүлэлтүүдээс харагдана. Монгол Улсын эдийн засаг өссөн хэдий ч 76 тойрогт хөрөнгө оруулалт нэрийн дор улсын төсвийг жигд тэгш хуваарилдгаас болж макро эдийн засагт чухал нөлөө үзүүлэх төслүүдийг хэрэгжүүлж чадаагүй. 1985 онд хамгийн сүүлийн цахилгаан станц ашиглалтад орсон. Түүнээс хойш нэг ч цахилгаан станц барьж байгуулаагүй” гэсэн юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn