Нийслэлийн прокурорын газраас Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад байгаа.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй шувуу ажиллагааны хүрээнд түүнийг Филиппин улсын Сэбү хотоос баривчлан авч ирсэн билээ.