Ч.Хүрэлбаатар: “Гэрэгэ” бондын төлбөрийг төлсөн ч манай гадаад валютын нөөц 3.7 тэрбум ам.доллар байна

2023-05-03
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

УИХ-ын гишүүн, Шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын валютын нөөц 4 тэрбум ам.долларын нөөцөд хүрсэн ч “Гэрэгэ” бондын төлбөр төлөгдөж өнөөдрийн байдлаар 3.7 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байна. Мөн валютын нөөц тогтворжиж байгааг хэлэх нь зүйтэй.

Энэ оны дөрөвдүгээр сард нүүрсний экспортын хэмжээ 19 сая тоннд хүрч цар тахлын өмнөх үе рүү хүрч 2019 онтой харьцуулахад 7.5 сая тонноор илүү нэмэгджээ.

Үүнээс гадна Монгол Улс биржээр арилжаалж буй. Биржээр арилжаалагдсан нүүрсийг хилээр тусгай гарцаар гаргах тогтоолыг гаргасан” гэлээ.

Холбоотой мэдээ