Л.Оюун-Эрдэнэ: Энэ оны намар сонгууль болохгүй, хугацаандаа болно

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны намар сонгууль болно гэсэн яриаг үгүйсгэсэн байна.

Тэрбээр сонгууль хугацаандаа болно гэдгийг протоколд тэмдэглүүлэхийг хүссэн ажэ.

Өмнө нь шилэн нам эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын үеэр намуудын төлөөлөл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс УИХ-ын сонгууль энэ онд болох эсэх тухай  тодруулахад “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж амжаад, сонгуулийг зайлшгүй намар хийх нь зүйтэй гэвэл бид татгалзахгүй.

Мөн улс төрийн намуудад сонгуульд бэлтгэх хугацаа өгөх хэрэгтэй. Гэхдээ цагтаа болсон сонгуульд хууль эрх зүйн хувьд хэрхэн эрх тэгш бэлдэх вэ гэдэг нь зөв байж магадгүй” хэмээн хариулж байсан юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn