
Үндсэн Хуулийн Нэмэлт Өөрчлөлт(ҮХНӨ)-ийн төслийг өчигдөр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл(ҮАБЗ)-өөр хэлэлцэн дэмжээд байна.
Мөн өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг төслийг хэлэлцээд дэмжих нь тодорхой болжээ. Тиймээс ҮХНӨ-ийг УИХ-д өнөөдөр өргөн барихаар болсон аж.
ҮХНӨ-өөр Улсын Их Хурлын гишүүдийн тоог шинэчлэх асуудлыг хөндөж буй. Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт “Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна” гэдгийг өөрчлөн “УИХ-ын гишүүдийн далан зургааг мажоритар, далан зургааг пропорционал аргаар сонгоно” хэмээн төсөлд тусгахаар болсон тухай мэдээлэл байна.