Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын 2023 оны зуны ээлжийн хуваарь ба үнэ

2023-05-03

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор 2023 оны зуны ээлжийн хуваариа өчигдөр танилцууллаа.

Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ уг цогцолборт амраах захиалга өгөхийн тулд тавдугаар сарын 5-ны 15:00 цагаас хойш nairamdal.mn сайтад өөрийн бүртгэлийг үүсгэх ёстой аж. Үүний дараа хүлээн авах ээлжийн захиалга нээгдэхэд эрхийн бичгээ авах боломжтой юм.

зураг

“Найрамдал” зуслангийн нэгдүгээр ээлж зургаадугаар сарын 2-7-нд үргэлжлэх бөгөөд 6-8 насныхан хамрагдах уг ээлжийн захиалга тавдугаар сарын 15-ны 15:00 цагт нээгдэнэ. Төлбөр нь 293,500 төгрөг байна.

Харин удаах ээлж зургаадугаар сарын 8-15-нд үргэлжилж, 8-12 насны хүүхдүүдийг хамруулна.

“Найрамдал” зуслангийн ээлжийн хуваарь ба үнийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

зураг

Холбоотой мэдээ