
Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл өнөөдөр хуралдахаар болсон байна. Хурлаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ гэдэг мэдээлэл байна.
Тус төсөлд парламентын гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлыг тусгаад байгаа билээ. Хэрвээ төслийг ҮАБЗ дэмжвэл маргаашдаа багтаан УИХ-ын даргад өргөн барих төлөвлөгөөтэй байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Засгийн газраас дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл”-д санал авсаар байна.