ШЕЗ Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёрыг шүүхэд нөлөөлсөн гэх үндэслэлээр огцруулах санал хураалт явуулсан гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэрэг(ХЗДХ)-ийн сайд Х.Нямбаатар нарыг шүүхийн хараат бус байдалд халдсан хэмээн Үндсэн хуулийн цэцэд өгсөн гэх мэдээлэл гараад байгаа. 

Үүнтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариулав.

Х.Нямбаатар  “Шүүгч нартай холбоотой сахилгын хэргийг Шүүхийн Сахилгын хороонд мэдэгдэхтэй холбоотой шүүхийн шийдвэр албажиж гараагүй байх шиг байна. Үүнтэй холбогдуулаад Ерөнхий сайд бид хоёрыг шүүхэд нөлөөлсөн гэх үндэслэлээр Үндсэн Хуулийн Цэцэд хандаж огцруулах санал хураалт Шүүхийн Ерөнхий Зөвлөл(ШЕЗ)-д явагдсаныг албан бус байдлаар сонссон” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn