Жотагийн гоолоор “Ливерпүүл” “Тоттенхэм”-ийг хожлоо

Премьер лигийн 34-р тойрогт “Ливерпүүл” “Тоттенхэм Хотспур”-ыг 4:3-аар хожлоо. Эхний хагаст талбайн эздээс Кертис Жонс, Луис Диаз, Мохамед Салах нар гоолдсон. Харин Тоттенхемийн төлөө Харри Кейн гоол оруулсан.

Хоёрдугаар үед “Тоттенхэм” тооны харьцааг тэнцүүлсэн – Сон Хён Мин 77 дахь минутад, Ричарлисон 90+3 дахь минутад гоолдсон. Тоглолтын 90+4 дэх минутад “Ливерпүүл”-ийн довтлогч Диого Жота гоолдож багтаа ялалт авчирсан.

Ливерпүүл 56 оноо авч Премьер лигийн хүснэгтийн тавдугаар байрт дэвшиж байна. Тоттенхэм 54 оноотой 6-р байрт бичигдлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn