Т.Доржханд: Говь-Алтай аймгийн нэг түгээгч сонгууль, уулзалт, өөр намын хүн очихоор тогоо тасалчихдаг

2023-04-28
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Эрчим хүчний хангамжийн найдвартай байдлын талаарх асуулгын хариуг сонсож байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд “Миний бие хөдөө орон нутгаар ажиллаад ирлээ. Говь-Алтай аймагт ард иргэдтэй уулзаж байхад хөгийн юм болж байна. Хүмүүсээ цуглуулаад уулзах гэсэн тогоо тасалчихсан. Тог байхгүй учир гадаа гараад мэдээлэл өгье, лайв хийе гэхэд дахиад тог тасалчихсан юм.

Ямар учиртайг нь асуусан чинь тус аймгийн цахилгаан түгээгүүрийн нэг нөхөр сонгууль, уулзалт, өөр намын хүн ирэхээр дандаа тог тасалдаг гэнэ. Хэтэрхий их улс төржсөн асуудлыг яах вэ” гэж Эрчим хүчний сайдаас асуув.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Говь-Алтай аймгийн Засаг дарга аль намын хүн байна вэ” хэмээлээ.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Анх удаа сонсож байна. Энэ талаар судлаад эргээд танд мэдэгдье. Алтай-Улиастай эрчим хүчний систем ТӨҮГ-ын одоо ажиллаж байгаа захирал нь АТГ-т шалгагдаж байгаа. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногт тухайн хүнийг түдгэлзүүлээд, Эрчим хүчний яамнаас Бүрэн эрхт төлөөлөгч түр томилсон”.

Холбоотой мэдээ