Орост энэ жилийн Ялалтын баяраар “Бессмертного полка” жагсаал болохгүй

2023-04-28

Орос улсад энэ жил “Бессмертного полка” марш явагдахгүй. Орос улсад энэ үйл ажиллагааг зохион байгуулагчид ийм шийдвэр гаргасан байна.

Өмнө нь фашизмыг ялсан Ялалтын баяраар уг арга хэмжээ Оросын өнцөг булан бүрд болдог байсан билээ.

Аюулгүй байдлын арга хэмжээг дагаж мөрдөх, Оросын өрсөлдөгчдийн өдөөн хатгалга зэргийг тэд дурдаж байгаа ч Аугаа эх орны дайны дурсгалд зориулсан өөр арга хэмжээнүүд бүс нутгуудад зохион байгуулагдах болно гэдгийг тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ