Авто угаалгын газарт бусдын амийг хөнөөгөөд зугтсан хэргийг цагдаа илрүүлжээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд байрлах авто угаалгын газарт “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Улмаар цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад 20 настай, эрэгтэй “Д” гэгч нь согтуурсан үедээ 21 настай, эрэгтэй “Б”-ийн биед мэс хэрэглэн халдаж амь насыг нь хохироож, хэргийн газраас зугтсан байжээ. Иймд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn