Дэлхийн банк: Мексик, Тайланд, Тунис, Туркт хүн амын өсөлт зогссон тул гадаад ажилчин олноор авна

2023-04-26
-Хүн амын өндөр наслалт олон улсад дарамт учруулна-

Дэлхийн Банкнаас өчигдөр гаргасан шинэ тайландаа дэлхийн хүн амын насжилт урьд өмнө байгаагүй хурдацтай нэмэгдэж байгаа нь олон улс орон урт хугацааны эдийн засгийн өсөлттэй байхын тулд цагаачлалаас улам хамааралтай болж байна гэж тэмдэглэжээ.

Тайланд өндөр хөгжилтэй болон дундаж орлоготой олон оронд хүн амын тоо буурч, хөдөлмөрийн бүтээмж, хөрвөх чадварын төлөө өрсөлдөөн ихсэж байна. Үүний зэрэгцээ бага орлоготой ихэнх улс орны хүн ам хурдацтай өсөж байгаа нь залууст  ажлын байр бий болгоход дарамт болж байна гэж дурджээ.

Ойрын арван жилд хөдөлмөрийн насны хүмүүсийн эзлэх хувь огцом буурна гэж таамагласан байна. Тухайлбал 47 сая хүн амтай Испани улсын хүн ам 2100 он 30 хувиар буурч, 65-аас дээш насныхны эзлэх хувь 20 хувиас нэмэгдэн 39 хувь болох төлөвтэй байгаа аж.

Мексик, Тайланд, Тунис, Турк зэрэг орны хүн амын өсөлт зогссон тул гадаад ажилчин олноор авах шаардлагатай болж магадгүй гэжээ.

Холбоотой мэдээ