Ирэх онд инфляц буюу хэрэглээний барааны үнийн өсөлтийг 8%-д барина

Жил бүрийн тавдугаар сарын 1-ний дотор ирэх Засгийн газарт оны төсвийн ерөнхий макро мэдэгдлийг танилцуулдаг. Өнөөдөр уг мэдэгдлийг танилцуулсан тухай Сангийн сайд мэдээллээ.

Сайд Б.Жавхлан “Монгол Улсын эдийн засаг тогтворжих, өсөх хандлагатай байгаа. Гэсэн ч олон улсын нөхцөл байдлыг харвал эдийн засгийн өсөлтөө нөөцлөхгүй бол эрсдэл гарч болзошгүй.

Төсвийн хүрээний мэдэгдлийг Эдийн засгийн хөгжлийн болон Сангийн яам хийдэг. 2024 оны төсвийн хүрээний мэдэгдлийн гол тоон мэдээллийг хүргэе.

Ирэх онд ДНБ-ний бодит өсөлт 6.5% байх нь. Инфляц буюу хэрэглээний барааны үнийн өсөлтийг 8%-д барина.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 21 их наяд 163 тэрбум төгрөг. Зарлагын дээд хэмжээ 22 их наяд 996.1 тэрбум төгрөг. Энэ нь өмнөх оныхоосоо 10%-ийн өсөлт.

Алдагдал буюу нэгдсэн тэнцэл 2.8%, алдагдлын хэмжээ 1 их наяд 832.9 тэрбум төгрөг байх төсвийн хүрээний төсөөллийг Засгийн газарт танилцууллаа. Уг төсөөллийг ирэх Даваа гарагт УИХ-д өргөн барина” гэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn