Хятадад 10 сая тонноос давсан ачааны багтаамжтай анхны авто замын боомт Ганц мод болсон гэж мэдээллээ

Энэ сарын 23-ны байдлаар, Ганц мод боомтоор 9 сая 710 мянган тонн импортын нүүрс, 260 мянга 400 тонн  зэсийн баяжмал, 48700 тонн экспортын бүтээгдэхүүн зэрэг 10 сая тонн давсан импорт, экспортын ачаа тээвэрлэсэн байна.
Өдөрт дунджаар 112 мянга 600 тонн  ачаа барааны гаалийн бүрдүүлэлт хийжээ. Тус боомт нь  ӨМӨЗО-ны анхны 10 сая тонноос давсан ачаа тээвэрлэх боомт, мөн Хятадын хэмжээнд 10 сая тонноос давсан ачааны багтаамжтай анхны авто замын боомт болсон гэж Баяннуур хотын боомтын удирдлагын албанаас  мэдээлжээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn