Улсын биологийн XXXIII олимпиад пүрэв гаригт Орхон аймагт эхэлнэ  

1991 оноос уламжлал болгон зохион байгуулж буй улсын биологийн XXXIII олимпиад энэ сарын 27-29-ний өдрүүдэд Орхон аймагт болох гэж байна.

Энэ жилийн олимпиадад нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас 60 сурагч 31 багш оролцохоор мандатаа авчээ.  Сурагчдын биологи сэтгэлгээг хөгжүүлэн шинэ зууны өндөр мэдлэгтэй биологичид, экологичид болон биотехнологич мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмрээ оруулах, багш нарын онол, арга зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж ирсэн.

Олимпиадад амжилттай оролцсон багш сурагчид  Арабын Нэгдсэн Эмират  улсад болох Олон улсын биологийн 34 дүгээр олимпиадад  оролцох эрхийг авах юм.

Олон улсын биологийн олимпиадад манай улс 1997 оноос хойш оролцож, 2014 онд нэг хүрэл медаль, 2016 онд нэг мөнгөн медаль, 2018 онд хоѐр хүрэл медаль, 2021 онд нэг мөнгө, хоёр хүрэл медаль, 2022 онд хоѐр хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн.

Олимпиадын өдрүүдэд  Бүсийн биологийн багш нар хоёр өдрийн сургалтад хамрагдахаас гадна   МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн номын худалдаа, “Бидний номын сан-бидний бүтээл” үзэсгэлэн, туршилт, “Нуугдмал ертөнц” макро гэрэл зургийн үзэсгэлэн, Ургамлын хатаадсын үзэсгэлэн Мод, цэцэг, бут сөөг үзэсгэлэн,  Улсын биологийн олимпиадын зургийн үзэсгэлэн гарна.

Олимпиадыг   БШУЯ, Боловсролын Ерөнхий газар, аймгийн  ЗДТГ,  БШУГ, Улсын биологийн олимпиадын дэд хороо, МУИС зэрэг байгууллагууд  хамтран  зохион байгуулж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn