Азийн соёлын өвийг хамгаалах холбоо байгуулна

2023-04-21

Удахгүй болох Азийн соёлын өвийг хамгаалах холбооны бага хурлаар Азийн соёлын өвийг хамгаалах холбоо болон Азийн соёлын өвийг хамгаалах санг албан ёсоор байгуулна гэж Хятадын соёлын өвийн үндэсний газраас мэдээллээ.

Мөн Торгоны замын археологийн хамтарсан судалгааны төвд хаяг байршуулж, “Азийн соёлын өвийг хамгаалах холбооны Ши-Аний тунхаг” гаргах аж.

Хятадын соёлын өвийн үндэсний газрын дэд дарга Же Бин хэлэхдээ, одоогийн байдлаар Азийн 21 улс, мөн ЮНЕСКО, Олон улсын соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах судалгааны төв зэрэг олон улсын гурван том байгууллага, ховордсон соёлын өвийг хамгаалах олон улсын санд хамтран оролцохоо мэдэгдсэн гэжээ.

Эх сурвалжийн дагуу, 4-р сарын 24-26-ны өдрүүдэд Хятадын соёл, аялал жуулчлалын яам, Хятадын соёлын өвийн үндэсний газар, Шааньши мужийн захиргаа хамтран зохион байгуулах Азийн соёлын өвийг хамгаалах холбооны бага хурал Шааньши мужийн Ши-Ань хотод болох гэж байна.

Холбоотой мэдээ