
Жүжигчин О.Дөлгөөн АНУ, Англи, Казакстан зэрэг орнуудын хамтран бүтээж буй “Доголон төмөр хаан” буюу “Tamerlane” кинонд монгол гүнжийн дүр бүтээхээр болжээ. Жүжигчин О.Дөлгөөн “Tamerlane буюу биднийхээр “Доголон төмөр хаан”-ы тухай өгүүлэх уран сайхны кино баг. Кино баг маань Америкаас, жүжигчид маань Англиас , Казакстанаас, Үзбекстанаас, Австралиас гээд олон орны уран бүтээлчдийг хамарсан олон улсын төсөлд Дөлгөөнөө нь монгол гүнжийн дүрд тоглож байна. Гайхалтай хамт олонтой ажиллан, олон зүйлийг шинээр сурч мэдээд завгүй өдрүүд үргэлжилсээр…” хэмээн сошиалд мэдээлэл хуваалцжээ.