Хөгжлийн банкны хэргээг баривчлагдан саатуулагдаад байсан УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан хэвлэлд мэдээлэл өгчээ.
Тэрбээр “Олон залуучуудыг улс төрийн хэргээр шоронд хорьж байна. ШИНЭ намын хамт олон С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. С.Зориг агсныг хөнөөсөн нөхдүүд одоог хүртэл олдохгүй байгаа.
Монголын Ардчиллын тэргүүнийг хороогоод түүгээ жирийн ард түмэнд тохох гэсэн явдал өчигдрөөр төгслөө. С.Зориг агсныг хөнөөсөн хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх өдөр нэг өдөр ирнэ гэж найдаж байна.
Хулгай, худлыг олон жил нууж чаддаг бүлэглэл одоог хүртэл байсаар байна.
Намайг Хөгжлийн банкны хэргээр шалгаагүй. Харин МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцлээ гээд хоёр сар хорьсон. Удахгүй надад холбогдох хэрэг хэрэгсэхгүй болно. Миний хувьд МАНАН мафийн эсрэг тэмцсэн ганц л гэмт хэрэг байгаа.
Надтай холбогдож буй хэргүүд худал гүтгэлэг нь гэдэг нь нотлогдож, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын адил цагаатгагдана гэдэгтээ итгэлтэй байна” гэлээ.