С.Эрдэнэ: Ардчилсан нам сонгуульд нэгдэж орохоор боллоо

2023-04-20

АН-ын дарга Л.Гантөмөр, С.Эрдэнэ нар С.Зориг агсны мэндэлсэн энэ өдөр 2023/04/20 хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр АН-ын дарга асан С.Эрдэнэ мэдээлэл өглөө.

Тэрээр “Өнөөдөр үндэсний лидерүүдийн нэг С.Зориг агсны төрсөн өдөр тохиож байна. Ардчилал, шударга ёс, эрх чөлөө гээд АН-ын үнэт зүйл, үзэл санааны эцэг болсон энэ хүний төрсөн өдөрт хүндэтгэл үзүүлж, хүндэтгэлийн арга хэмжээг эхлүүлж байна.

Энэ өдөр бид АН-ын дотор үүсээд байсан зарим үл ойлголцлын асуудлыг эцэслэж, цэг тавьж, өнөөдөр АН нэгдмэл нэг удирдлагатай, нэг зорилготой, цаашид олон чухал асуудлыг шийдэх асуудалд ханцуй шамлан нэгдэн орно.

Өнөөдөр энэ хүндтэй үүргийг хүлээн авч буй АН-ын шинэ сонгогдсон дарга Л.Гантөмөр даргад ажилд нь амжилт, сайн сайхан бүхнийг хүсье. Ардчилал, шударга ёсны төлөө манлайлан ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.

Холбоотой мэдээ