Гутерриш тэргүүтэй НҮБ-ын удирдлагыг АНУ тагнаж чагнасан учир албан ёсоор ханджээ

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш болон НҮБ-ын бусад өндөр албан тушаалтнууд хоорондоо мэдээлэл солилцоход АНУ-ын засгийн газар хянаж байна гэж хэвлэлд мэдээлсэн. Үүнтэй холбогдуулж  АНУ-д албан ёсоор хандсан гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Дужаррик  өчигдөр мэдэгджээ.

Дужаррик, НҮБ албан ёсоор АНУ-д хандсан. НҮБ-ын өндөр албан тушаалтныг чагнах нь“НҮБ-ын дүрэм”, “НҮБ-ын онцгой эрх болон халдашгүй байдлын тухай конвенц”-д заасан АНУ-ын үүрэг хариуцлагатай нийцэхгүй гэжээ.

Сүүлийн өдрүүдэд олон улсын хэвлэлүүд Америкийн армиас алдагдсан нууцын зэрэглэлтэй бичиг баримтаас иш татаж, “АНУ-ын тагнуулын газар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш болон бусад өндөр албан тушаалтныг  чагнасан”гэж мэдээлж байна.

“Вашингтон Пост”сонин энэ сарын 17-нд одоогоор олдсон дөрвөн нууц бичиг баримтаас харахад Америк,  Гутерриш болон НҮБ-ын өндөр албан тушаалтнууд, мөн зарим улсын удирдагчдын яриа, уулзалтыг нууцаар чагнасан тухай нийтэлжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn