
Аваргуудын лигийн шөвгийн наймын хариу тоглолтод Испаний эзэн хааны “Реал” Мадрид клуб Английн “Челси”-г 2:0-ээр буулгаж авлаа.
Хоёрдугаар хагаст хоёр гоол хийсэн Родригогийн дубль “цөцгий”-д ялалтыг авчирсан. Эхний тоглолтод Мадрид Сантьяго Бернабеудаа (2:0) хожиж, хоёр тоглолтын үр дүнд (4:0) Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарлаа.
Хагас шигшээд өрсөлдөх “Реал” Мадридын өрсөлдөгч “Манчестер Сити” болон “Байерн” багуудын аль хожсон нь байх болно. Эхний тоглолтод “хотынхон” Мюнхений багийг буулган авсан (3:0). Хариу тоглолт дөрөвдүгээр сарын 19-ний лхагва гарагт болно.